Хайх

Personal blog

Гэртээ ирсэн түүх 

Энэ ертөнц дээрх хамгийн хайртай эзэдтэйгээ хэрхэн учирсан талаарх бяцхан түүхийг хүргэж байна.  
2019/08/23 
Би ээж болон 7 ихэр ах эгч дүү нарынхаа хамт маш аз жаргалтайгаар тоглож байлаа.  Гэтэл хаалга тог тог...  
Хэн ирсэн гээч танихгүй хоёр хүн.  
Биднийг тэд хашааны цаанаас өхөөрдөөд харж байгаад бяцхан гөлөгнүүдийг цуглуулаад нэг нэгээр нь тэврээд, сүүлнээс нь өргөөд нэг юм шалгасан. 
Би ганцаараа тэр хүмүүсээс зугтаад ээжийнхээ араас гүйгээд явж байтал  хаанаас ч юм нэг гар гарч ирээд намайг тэврээд үнсээд БИД СОНГОЛТОО ХИЙЧИХЛЭЭ гэж хэлсэн. Ээж маань маш их сандарсан. Би ээжтэйгээ хамгийн сүүлд тэр өдөр л хамт байсан.  
2019/08/24 
Тэд намайг Тони гэж нэрлэсэн. Нэр маань ямар учиртай вэ? гэж үү?   🤔
Мэдээж миний нэр бол TONY STARK-ийн гэгээн дурсгалд бла бла бла  ...
Ийм биш байх л даа гэхдээ магадгүй 😂

Дээрх зурган дээр би ээжийгээ бодоод гуниглаж байгаа. 😢
2019/08/25
Намайг манай эзний ажлынх нь газрын ах эгч нар төрсөн өдрийн бэлэг гээд авч өгсөн гэсэн.  

Би эзэдтэйгээ учирсандаа маш их баяртай байдаг.  Намайг үргэлж хайрлаж дандаа амттай юм өгдөг.🥰

Ээжтэйгээ дахин уулзахгүй ч миний хувьд ээж ааваас минь өөрцгүй сайн эзэдтэй болсондоо би үргэлж баяртай байдаг.
💕
John McCrea - I Wanna Be Your Dog

0:00s