Search

Бидний тухай

Тулга Техник ХХК нь 1999 оны 01-р сарын 26 – ны өдөр байгуулагдсан. 

  Үүнээс хойш зах зээлийн ширүүн өрсөлдөөний дунд  бид ажил үүргээ амжилттай хийж гүйцэтгэн 22 жил болж байна. Тулга Техник ХХК нь Монгол улсын хэмжээнд байгаа худалдаа нийтийн хоолны газрууд, амралт сувилал, хүүхдийн зуслан, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, уул уурхайн компаниудын гал тогооны  хөргөх , халаах, механик тоног төхөөрөмжинд техникийн бүх төрлийн засвар үйлчилгээ, угсралтын ажлыг хийж гүйцэтгэдэг ба тоног төхөөрөмж,  сэлбэг материалаар хангадаг мэргэжлийн компани юм. Манай компанийн инженер техникийн ажилтан албан хаагчид нь мэргэжлээрээ 15-30 жил ажиллаж  буй туршлагатай хамт олон юм. 

  2010 оныг засгийн газраас “Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан өрхийн амьжиргааны чадавхийг дээшлүүлэх, өрх бүрийг үйлдвэрлэгч байлгах зорилгоор өрхийн хэрэгцээ үйлдвэрлэлд зориулагдсан бага оврын хямд үнэтэй чанартай бүтээгдэхүүнүүдийг импортоор оруулж ирэн борлуулж байна. ОХУ-ын цөцгий , масло ялгагч, жимсний шүүс шахагч, хүнсний ногоо хатаах шүүгээ, БНХАУ-ын хэрчсэн гурлын машин, хайрагч төрөл бүрийн савлагч, вакуумдагч, талх нарийн боов, банш, хиам, махны үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг  Хас лизинг, Хаан банкны зээлийг нэвтрүүлэн худалдаалж байгаа нь хөдөөгийн ард түмний талархлыг хүлээсэн ажил болсон. 

   2011 онд бид өөрийн нэрийн барааны дэлгүүрээ шинээр нээсэн ба түүгээр дамжуулан тоног төхөөрөмж, сэлбэг материалаа борлуулан байнгын идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Бид ОХУ, БНХАУ-ын тоног төхөөрөмж, сэлбэг материал үйлдвэрлэгчидтэй шууд холбогдон худалдан авалтыг хийдэг тул үнийн хувьд хямд бөгөөд найдвартай байдаг. Тоног төхөөрөмжүүдийг худалдан авахдаа цаашид  ямар хугацаанд сэлбэг материалаар хангахыг чухалчилан тооцоолж үздэг тул бид өөрсдийн нийлүүлсэн тоног төхөөрөмжүүдийн сэлбэг хэрэгсэлийг цаашид бүрэн хангах, засвар үйлчилгээ хийх боломжтой, байнгын сэлбэг материалын нөөцтэй байдгаараа онцлогтой юм. 
   
   Манай компани нь ОХУ–ын ЧувашТоргТехника компанийн Монгол дахь албан ёсны борлуулагч цорын ганц компани ба 2012 оны 8-р сард ЧувашТоргТехника  компаний албан ёсны дистрибьютерүүдийн  уулзалтанд оролцон тус үйлдвэрийн шинэ тоног төхөөрөмж, шинэ үйлдвэрийн байр ажиллагаатай танилцан өөрийн орны нөхцөл байдал, хэрэглэгчдийн санал гомдлыг дамжуулан уламжилсан. Энэ компаний бүтээгдэхүүнүүд нь чанар стандартын шаардлага хангасан, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн ISO 9001: 2008 хангасан бүтээгдэхүүнүүд байдаг. Түүнчлэн тоног төхөөрөмжийн хоол хүнстэй харьцдаг хэсгийг AISI 304, 316, 321 маркийн зэвэрдэггүй гангаар хийдэг ба харин хүнстэй харьцдаггүй хэсгийг  AISI 202 ,430 маркийн гангаар хийдэг .    Түүнчлэн БОЯ, Озоны Үндэсний албатай хамтран Монериалийн протоколд  1999 оноос нэгдэн орж  озон задалдаг бодисын хэрэглээг үгүй болгон  байгаль орчинд хоргүй бодисоор цэнэглэгдсэн хөргөх төхөөрөмжүүдийг импортоор оруулан  борлуулж байна.    
   
   Үйл ажиллагаандаа байнга шинэ шилдэг дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн ажилладаг ба хэрэглэгчдэд үргэлж шинэлэг, техник технологийн дэвшил болсон бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж импортлон оруулж ирж хүргэхийг нэн тэргүүний зорилгоо болгон ажилладаг.